Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал

Х.Болор-Эрдэнэ

Уул сүүдэрлэж, тэнгэр баганадсан том эр хажууд чинь суугаад өөртөө баймгүй намуухан дуугаар чамд эв хавгүйхэн бүүвэйн дуу дуулж өгч байна уу? Тэр чинь миний хүү. Ийм том эрийг төрүүлсэн ээж нь одоо эрхийхэн чинээ жижигхэн хүн болчихсон гэвэл чи итгэх үү? Үрийнхээ даахьтай зулайг үнэрлэнхэн энхрийлж, өөдсийн чинээхэн хөлийг нь төөлөн сууж байсан тэр л ээжээс бүсгүй чамд ийм нэгэн зурвас илгээхээр шийдлээ.

Ханхар том мөрийг нь налаад, хажууд нь эрхлэнхэн суугаа чи хүссэн бүхнийг чинь гүйцээх ийм нэгэн залуу дэргэд чинь мөнх амьдарна гэж итгэдэг үү?  Итгэж болно оо. Гэхдээ тийм удаанаар хайрлуулж чадах ухааныг ганцхан бүсгүй хүн л олж чаддаг юм шүү. Наад мөрийг чинь ийм том болсныг, чи хүртэл бүтнээрээ багтчих шахам тийм ханхар болсныг харин ганц л хүн хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Тэр бол ээж би. Тэр том мөр төө хүрэхгүй жижигхэн байхад, энэ том эр тохой хүрэмгүй бяцхан байхад ээж нь ургийн сүүгээрээ нүүрийг нь арчиж, уртын дуугаар бүүвэйлэн хурайлсан юм.

Үр минь нэгэн цагт өсөж том болно. Өөр нэгэн бүсгүйг ижийгээсээ илүү хайрлана гэдгийг тэгэхэд л би ойлгосон. Гэвч чамаас харамлаж байсан удаа нэгээхэн ч үгүй. Надаас авсан тэр их хайраар чамайг л гагц бүтэн хайрлаасай гэж, надтай өнгөрүүлсэнээс илүү жаргалтай цаг хугацааг чамтай л гагц элээгээсэй гэж хоног өдрийн уртад зальбиран зальбиран хурайлсан юм. Хол ойрын зайд санан санан ерөөсөн юм.

Хүү минь хүний бүсгүй үрийг хожим нэг гомдоох вий гэхдээ ээж нь өдөр бүр заан сургаж, эндэгдэл бүрт нь эмнэж өгдөг байлаа. Хүзүүнийх нь хонхорхойд хэлээ дүрэн гижигдэж, хөлийнх нь улыг өхөөрдөн илж суухдаа бүсгүй чамайг нэг бус удаа санаж л суусан юм. Үр минь өлсөж чадна, бас өвдөж ч мэднэ. Хад чулуугаар хийгээгүй юм шүү гэж хайртай ээж нь чамд сануулъя. Хат суух яагаа ч үгүй байна. Хааяа ч гэсэн аргадаж байгаарай. Бүсгүй хүн омголон доо омголон. Би өөрөө ч тийм л байсан. Уурлаж тунирхаж бололгүй яахав, эрчүүд гэдэг мартамхай улс даа. Уулзах цагаасаа хоцорч, ууж наргиж ганц нэгхэн явж мэднэ. Уучилж нэг л удаа өнгөрүүлээрэй. Урьдчилж заавал тэрнийгээ сануулаарай.

Ход ход инээн үнэгчилж, хоёрхон сартайдаа ижийгээ нэг их баярлуулж билээ. Тэр өдрийг хүртэл хүү минь нүдээ ч бүтэн нээлгүй, өсөж хурдхан том болох гэж өдөр шөнийн уртыг унтаж бардаг байсан юм. Ганганаж ганц нэгхэн үг хэлдэг байхдаа гараа өхөөрдмөөр тосож ирээд "Надаа" гэж гуйж байсныг нь мартаж яаж ч чадах билээ. Энэ орчлонгоос, бас ээжээсээ амьдрал гуйж тийнхүү алгаа тосож байхад нь би хожмын гэрэлт өдөр учрах бүсгүй чамайг бас л санаж билээ. Алгаа тосон хайр гуйж байгаа хүүд минь хэн нэг нь хатуурхаж бүү хараагаасай гэж, шоолж битгий элэглээсэй гэж ээж нь тэгэхэд зальбирч байсан юм. Ирээдүйг нь гэрэлтэй сайхнаар төсөөлж суусан юм. Харин чи тэгж чадаж байна уу?

Хүү минь хэрвээ алгаа тийнхүү тосож байвал хүүхэн үр минь чи гараа бүү харамлаарай. Хайраа бүү нуугаарай. Ганцхан л удаа гуйдаг юм шүү, эр хүн чинь. Ганц л бүсгүйг мартахгүй санаж явдаг юм шүү. Тэр нь чи байгаасай. Чамайг би гэрэл гэж нэрлэе. Миний л хүү чамайг хайрласан юм чинь чи энэ орчлонгийн хамгийн сайхан нь байж таарна. Миний л хүү чамайг сонгосон юм чинь чи надаас ч илүү үнэтэй байж таарна. Тийм үнэт эрдэнэ хүүд минь олдож, тийм сайхан гэрэл хүүг минь гэрэлтүүлж байвал би ч бас жаргалтай явах болно.

Харин тэр их гэрэл үргэлж асан дүрэлзсээр байвал түймэр болон дэгдэнэ. Тэр түймэрт хажууд чинь хамгийн ойрхон суугаа хүүгий минь зүрх ч бас хорсож түлэгдэх нь гарцаагүй. Нэг л удаа түлэгдэж орхивол зүрхэнд нь үрчлээ суучихна шүү. Үрчлээтэж, нэгэнт түлэгдсэн зүрх дахин чамайг урьдынх шигээ хайрлаж чадна гэж би бодохгүй байна. Тиймээс өргөс шиг үгээр дандаа бүү шив, өрвөлзөж өөлсөн нүдээр үргэлж бүү ширвээрэй. Тэвчиж бүр болмооргүй шиг байвал эхлэл дээр нь орхиорой. Эргэж битгий хараарай. Эмзэг залуу зүрх нэг л удаа дурлана биз, яадаг юм. Энэ яваа насандаа чамайг л ганц бодно биз, яахав дээ.

Хүүгээ би уул гэж нэрлэе. Хамгийн өндөр ууланд ч сүүдэртэй тал байдаг юм даа. Хаана нь удаан зогсохоо чи өөрөө л шийднэ. Даараад байвал нар туссан энгэр дээр нь оч. Цэцэгс найгаж, эрвээхэй хөөцөлдсөн тийм сайхан нугыг хүү минь чамд үзүүлнэ. Ширхэг үндэс бүрийг нь ээж нь тарьж өгсөн юм шүү. Шинэхнээрээ байгаа дээр нь амжиж эрхэлж ав. Үүнийг чамд л зөвшөөрч чадна.

Халууцаж бахардаад байвал сүүдэрт нь түрхэн зогс. Хааяа нэгхэн үлээсэн сэрүүхэн салхийг мэдэр. Тэр салхи заримдаа их ухаарлыг үлдээдэг юм. Тэгж бас үзсэн болоод л би бүсгүй хүнийхээ хувьд чамд үүнийг тэрлэж сууна. Онголж тахисан тэр нарлаг уулын орой нь дэндүү өндөр дөө, дээр нь бүү зайдла. Бүсгүй хүн уулыг зайдалдаггүй юм. Арга билгийн орчлонд аядуухан л байсан хожино доо. Аальхан хонгор зан аль л хатууг зөөллөнө дөө.

Хүүгий минь тэргүүнд чи гараа хүргэж болно. Хөмсөг нүдийг нь үнсээд эрхлэн жаргаж болно. Хүзүүн дээр нь л бүү зайдлаарай, нүгэл гэлцдэг юм билээ. Хийморь юуг нь гамнаарай, хожим чамд л хэрэг болно. Өрх гэрийнхээ тоонон дээр нохой ч гаргахыг цээрлэдэг өвгөд минь тэгж захисан юм шүү, учир байж л таарна.

Энэ бүхний эцэст би уул шиг том болсон хүүгээ чамд өгье. Ээжийгээ санан бэтгэрч, энгэрт минь нүүрээ нуудаг байсан жаахан хүү минь одоо бүхлээрээ чинийх боллоо. Үзэсгэлэнт нугад нь өөр шигээ олон олон цэцэгсийг ургуулаарай. Сүүдэрт нь суугаад өөрийнхөө их гэрлээс жаахныг ч болсон тусгаж бүлээцүүлээрэй. Тэр гэрэлд чинь би ч бас бүлээцэн жаргая. Тэмүүлэл мөрөөдөл бүхнийг чинь хүүтэйгээ хамт биелүүлье.

/"Охины минь дурлах залууд илгээх захидал" өгүүллэгийн уншигч эрчүүдийн хүсэлтээр.../

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. carnation (зочин) | 2011-10-11 20:24:53
зүрх догдолчихлооо... хэрхэн ундардаг сайхан үгс вэ...
2. carnation (зочин) | 2011-10-11 20:27:41
хөөх би нэгт хэхэ
таны хүүтэй нэгэн азтай охин учрах бха.
3. Hilde | 2011-10-11 20:30:23
Ай атгын чинээхэн энэ алаг амьтан ингээд л нэг өдөр надаас ниснэ гэхээр сэтгэл өвдөх шиг ...
4. tungaa (зочин) | 2011-10-11 20:33:03
Pooh yasan goy bichee vee .Argagui huutei eh hun buhnii helehiig hussen shigtgee shigl surgamj baina.Hadgalj baigaad zaaval hairlah busguid ni unshuulanaa.
5. Julia_976 | 2011-10-11 20:34:28
Үнэхээр сайхан ээжийн чин сэтгэлийн захидал байна. Хүлээн авах эзэн нь ухаарч ойлговол хүүг чинь үнэнч хайрлана гэж итгэж байна.
6. H.Ray | 2011-10-11 20:48:32
хммм ирээдүйн бэрд хайртай хүүгээ өгснөө сэтгэл догдолмоор учирлаж, бас аргадаж бичсэн гоё захидал байна даа
7. consula | 2011-10-11 20:50:35
ямар сайхан захидал вэ, огшоод ирлээ. охинтой хүүтэй болоод энэ л захидлуудыг уншуулахсан.
уул шиг том хүүд нь, ухаалаг хонгор ээжид нь удалгүй унших захидлын эзэнд аз жаргал, гэгээн бүхнийг хүсье.
сэтгэл хөдлөл хаачив гэсэн энд байсан байх нь
8. Бээст | 2011-10-11 21:31:47
"Чамайг би гэрэл гэж нэрлэе"

"Хүүгээ би уул гэж нэрлэе"

"Ширхэг үндэс бүрийг нь ээж нь тарьж өгсөн юм шүү"

"Ээжийгээ санан бэтгэрч, энгэрт минь нүүрээ нуудаг байсан жаахан хүү минь одоо чинийх боллоо. Үзэсгэлэнт нугад нь өөр шигээ олон цэцэгсийг ургуулаарай. Сүүдэрт нь суугаад өөрийнхөө гэрлээс тусгаж бүлээцүүлээрэй"

ирээдүйн охиноо гэсэн эхийн сэтгэлийг энэ үгс юутай тод харуулна вэ

/өөр бас байгаа ч бөгдийг нь бичилтэй биш, хэ хэ/
9. РүРү | 2011-10-11 21:48:09
догдолчилоо...
10. Milaya (зочин) | 2011-10-11 22:40:07
Uneheer shan umaa ene Amidral... Yag odoo huugee mash ih sanaj bn. Hurdhan ochij huugee tevermeer., erhluuleed hamt togolmoor., udahgui ochinoo eej ni. Yamar ch ued eej hun l tsoriin gants Burhan ni baij chadna.... Bayarlalaa Bolor-Erdenee mash shan. Amnaas bish zurhnees garsan setgel bn
carnation хүүг минь хайрлаж л бвл би хүний охиныг шүтэж өгнөө, ккк

Хилдэ, заримдаа ч боддог л юм. Нэг л өдөр ниснэ дээ гэж

Тунгаа, тэгээрэй хонгороо. Хуримынх бэлэг болгон өгөөрэй
Жулиа, үртэй хүүхэдтэй хүмс адилхан л бодолтой явдаг шиг бн

Рэй, тэр бэртэйгээ ч найзлаж өгнө дөө, ёстой чиг

Консула, хайж эрээд байлтгүй хажууд сууж бсан бнам
Бест, копи паст, айн?

РүРү би өөрөө ч догдолчихлоо бүр

Милая, чамд ч бас баярлалаа. Хүүтэйгээ уулзахаараа ханатлаа тэврээд аваарай. Ханана ч гэж бхгүй л дээ бид, хэхэ
14. chimgee (зочин) | 2011-10-12 00:52:28
Boloroo, hadam ber 2-iin ul oilgoltsoliig huugee geh eejiin (hadam talaas ni) setgeleer humuust hurgevel yamar ve? Bi hadmuudiig buruutgaj chaddaggui uym Uchir ni chinii bichseneer negen busguid eejeesee iluu hairtai bolchihoor huugee haramlah eh hunii setgeleer l hadmuud beree changalaad baidag uym boluu gej oilgodog uym Medeej uhaantai hadmuud berdee sain baijiij huugee hajuudaa bailgaj chaddag.
Чимгээ бэрээ чангалдаг л гээд бдг, яриа төдий болохоор сайн мэдэхгүй юм аа. Нөгөө бэрүүд нь ч бас өөрийнхөө хүүхэд шиг санаад хамаагүй хэлсэн үгэнд нь хүний хүүхдийн сэтгэлээр ханддаг байж болох юм гэж бодоод бгаа. Миний ээжид хүргэнүүд нь өөрсдийнхөө ээжээс ч илүү хайртай бдгийн нууц нь буруу зүйл дээр хэзээ ч охидоо өмөөрдөггүйтэй л холбоотой болов уу.
16. Хатангоо (зочин) | 2011-10-12 13:05:11
бүсгүй болгон сэтгэлдээ ээж нь хүүгээ бүүвэйлсээр л яваа гэдгийг байнга санаж яваасай. амаргүй хүүхэнд ингээд алдчихвал айдастай явна гэдэг бас л зовлон шүү эх хүнд.
17. Зүрхээ | 2011-10-12 13:18:15
Сайхан юмаа
Хатангаа тийм ээ хөө, жаахан ухаан, яльгүй тэвчээр хоёр л амьдралыг амттай болгодог юм шиг ээ

Халбага, би юу, чи юу?
19. Зүрхээ | 2011-10-12 13:32:55
Аль аль нь хэхэ
20. bob | 2011-10-12 13:35:04
бүүр нүдэнд харагдаж сэтгэл догдолтол бичих юмаа. нэг л гоё болчлоо
Халбага, гүүд шүү

Боб, ашгүй дээ хөө. Тэгвэл эрчүүд юу гэх нь сонин бна. Энд дан охид л бужигнаад бхийм
22. ookoo (зочин) | 2011-10-12 13:42:52
hoorhon hvvgee bodon bodon unshlaa.ireedvin berdee unshuulmaar ym bn.hvvgee ughuus haramlaad bn.jijighen shan hvvgee. shan bichsen bn aa
23. МОНГОЛХАТАН | 2011-10-12 13:51:18
гайхалтай,,, гэхээс өөр хэлэх үг алга даа,
хүүтэй эх бүр догдлон унших байх даа,
24. od_lil /zochin/ (зочин) | 2011-10-12 17:15:02
yamar saihan uguulee ve. algyn chinee ur mini neg l medehed beriig mini daguulaad irne dee, ter ued ni uujuu taivan, uhaalag, saihan hadam eej boloh yumsan gej boddog yum daa. ahin dahin unshaad baimaar baina shuu!
25. flower (зочин) | 2011-10-12 17:59:53
Энэ ёстой тасарсан өгүүлэл болжээ. Монгол эрчүүдийг доош нь хийгээд ёс заншлаа умартаад, давраад байдаг зарим хүүхнүүд сайн уншихтий. Эрчүүд уншаад уярч өмөлзөөд сэтгэгдэл үлдээж чадахгүй байгаа байхаа даа. Хүний эцэг эх хэзээд үр хүүхэддээ сайныг л санадаг гэдгийг бодож яваа цагт хадам бэрийн үл ойлголцол гайгүй ш дээ. Эмээл дээр ургасан уул атлаа элгэнд чинь багтсан толгод эрчүүдээ хайрлаж явъя монгол хүүхнүүдээ гэж уриалмаар санагдчихлаа. Мундаг байна шүү улам л хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлсэн бүтээлүүд туурвиад, энэ их эрч хүч гэр бүлийн хайр, аз жаргалаас л ундарч байна даа, бүсгүй минь амжилт!
26. bob | 2011-10-12 18:08:53
Удахгүй хүүгийн чинь дурлах бүсгүйгээс захидал ирэх байхаа хүлээж байя
Оокоо хуриман дээр нь гардуулаарай

Хатаан, баярлалаа хонгор оо

Од, бусдын хүүхдийг ч бас өөрийнх шигээ санаж чадвал тийм нэг сайхан ээж болж болно оо, яг манай хадам ээж шиг, хэхэ

Фловер, баярлалаа хөө. Хайраас хайр л төрдөг шиг бна

Боб, хүлээж байя, хамтдаа
28. Dulguun (зочин) | 2011-10-13 21:37:26
Sn bnu bagshaa? tanitai neg ulzah ymsan. Bi Mongold tur hugatsaagar ireed bna. Ta holbogdoh ymr negen zuil uldeegere
29. agai | 2011-10-14 05:16:08
huutei bolchihood unshsan chin ogt oor ymaa, umnu ni ingej huleej avaagui baijee, bayrlalaa chamdaa olon saihan zahidal bicheerei
30. bolor (зочин) | 2011-10-14 09:46:42
goyo yumaa goyo yum. 2 zahidliig chini ajiliihandaa unshij ugsun chini huuh geel duu aldaad l. ene saihan ugnuud haanaasaa ursaad garaad irdiin setgel hudulguchih yum.
31. Jijgee (зочин) | 2011-10-14 14:30:01
Huuhedtei bolhooroo hurgen beruuddee ene goy zahidluudiig hariutai yutai n unshuulnaa hu.
32. Ялдамхан | 2011-10-14 14:40:58
Ямар мундаг бичээ вэ. Ирээдүйн бэрдээ бэлгэнд өгмөөр байна. Ном болоод гарахаар нь.
33. arolob | 2011-10-14 18:35:07
Хүү минь том болж байгаа. Яг л энэ талаар би их боддог болсон. Ямар бүсгүйг хайрлаж, ямар хүнийг сонгох бол гэж. Хүүгээ хайртай бүсгүйгээ дагуулаад ирэхэд нь чиний бодлын хэлхээг тэр бүсгүйн хүзүүнд зүүж өгнө өө. Энэ сайхан сэтгэл хөдөлгөм нийтлэлийн чинь төлөө танд мэхийн ёсольё.
34. akaa (зочин) | 2011-10-15 02:29:21
uneheer goy bolson bnaa. eniig unshaad eejiinhee aguu hairiig medrej shig l bolloo. nulims garah shahlaa. setgel ih hudulsun shuu. bitgii duusaasai geed l urgeljluuleed ushaad blaa daa. amjilt husey!
35. altuk (зочин) | 2011-10-16 21:19:02
ene uneheer shan bolj gaihaltai..mash ih yumiig oilgoj uhaarlaaa uneheer goy..
36. chimka (зочин) | 2011-10-18 11:51:42
бяцхан хүү минь удахгүй хэн нэгэн бүсгүйг надаас илүү хайрлаад явах байх даа, би ч бас ганц хүүтэй нь суухад ээжид нь хэцүү л байсан байхдаа
37. Пэт | 2011-10-18 11:58:00
мм гоё юм аа
38. setgelizm (зочин) | 2011-10-18 15:19:22
Bi tanhilhan tsetseg. /gej helsend bayarlalaa/ Ta ch bas ene horvoogiin egel buhend ehemseg urgaj, eedreeg nylhlaj, tenger door gazar deer nar saraar argaduulj urgasan hamgaas saihan tsetseg gedgiig helie. Haraad l hair hurgem uzesgelentei. Huzuug ni hamraaraa gijigdej, holiig ni garaaraa enhriilen unertdeg bsan bytshan urchin odoo hajuud min hevtene. hol ni hevliid min ajuuhan hurch, huzuu min tuunii uruulaar baysana. Hanhar tom mor ni hana met sunderlej, haruusal gunig ugui, henees ch ul aih hairaar tsohilson zurh dotor ni /haramlan hairlaj helie/ Bi l baidag bas tiim ih hairtai. Itgedeg uu?..... medeej eej min. henees ch iluu itgedeg bolohoor neg nuutsaa helie. Tuunees min garah tomor met hatuujil, tal met uujim uhaan, tuuh met tesver tevcheer minii tsetseg met uzesgelend uusaj, zul met hairand nylharch bytshan tsetseg undeslen nahialsan. JINHENE HAIR TUUNII MIN UR. Odoo tanii hotlood alhdag bsan gar hevliig min ilj, unerleed unsdeg bsan hol hajuud min ergelt butsaltguigeer alhjiine. Harin tanii hairaar tejeesen zurh ni minii tseejind ajuuhan tsohiljiine. Gaihaltai. Tuungui baih minut second tutam minii zurh agaar usgui met..... Bayrlalaa... Jinhene hair tsadahgui, unen setgeleesee bsan tsagt hezee ch duusahgui ee. 21tei eregtei/ emegtei hunii uudnees bichihiig hicheelee/
39. Erhtsas | 2011-10-18 17:34:31
Эгэл сайхан ээжийн ухаанаас ундарсан үгийг хайраар шаглаж бичсэн тань хосгүй сайхан болжээ аниа минь. Сэтгэлийг тань үнэхээр биширч хүндэлмээр...
40. Erhtsas | 2011-10-18 17:38:32
Эгэл сайхан ээжийн сэтгэлийн үгсийг ухаанаар урлаж, хайраар шаглаж бичсэн тань хосгүй сайхан болжээ аниа минь. Сэтгэлийг тань үнэхээр биширч хүндэлмээр...
41. *БолорСарнай | 2011-10-19 08:51:53
Үнэхээр сайхан
42. Уран (зочин) | 2011-10-20 13:06:51
Би бэрээ миний хүүгийн хайрласан охин, миний хайртай ачийн ээж гэж хардаг аа. Тэгээд ч нэг их өөнтөглөөд байдаггүй хадам ээж гэж өөрийгөө дүгнээд байгаа юм аа. Гэхдээ бас юм байнаа. Амжилттай сайн яваа ямар ч эр хүний ард бүр илүү ухаантай, эр хүнийг хүндэлж хайрлаж, урамшуулж чаддаг эмэгтэй хүн, эхнэр байдаг гэдгийг бүгд л мэддэг байх даа. Тийм болохоор ирээдүйн бэр, эхнэрүүд, тэдний ээж нар охиддоо эр нөхрөө ХҮНДЭЛЖ, УРАМШУУЛЖ, хайрлаж байхыг зааж зөвлөж байх хэрэгтэй л гэж бодож байна. Нөхрөөсөө үнэхээр илүү хүүхиүүд байдаг л байх л даа. Гэхдээ л ямар ч юман дээр дээр нь гарах гэж зүтгэх тэнэг хэрэг л гэх гэсэн юм.
43. тодоо (зочин) | 2011-10-27 14:15:55
Энэ өгүүлэлийг бичсэн танд баярлалаа. Эх хүн бүр хүүгээ, охиноо сайн хүнтэй нөхөрлөж, сайн хүнтэй гэрлээсэй гэж хүсдэг.Эх хүн бүр сэтгэлийн үгээ энэ өгүүлэл шиг гаргаж бичиж чадахгүй. Харин та бүх эхчүүдийг төлөөлж ийм сайхан өгүүлэл бичиж, олны хүртээл болгож байгаад тань талархаж байна. Баярлалаа.
Дөлгөөнөө сайн уу? atuulai@yahoo.com-оор ороод ирээрэй

Агай захидалын эзэн харин сэтгэл их түгшээж бна шүү, баярлалаа хөө

Болор, хэтэрхий их хайрнаас л бх

Жижгээ тэг, хуриман дээр нь дуудаж өгөөрэй, хэхэ

Ялдамхан, мэдээж тэр бололгүй яахав

Аролоб, харин тийм сайхан хүүтэй болсонд чинь би хариу мэхийе

Акаа, баярлалаа хөө. Гэсэн ч сэтгэлийнхээ гүнд гунигтайгаар санаа алдах нэг ээж энд үлдлээ

Алтук, хүн бүхэн ингэж мэдэрдэгсэн бол ч...

Чимка, эх бүхэн адилхан хайрыг хүүхэддээ өгдөг. Харин илэрхийлэхдээ л янз бүр бх
Пэт, ммм...

Сэтгэлизм, захидал бүхэнд чин сэтгэлээсээ хариу илгээдэгт баярлалаа. Гэхдээ энэ удаад бүсгүйчүүдээс хариу хүлээж сууна. Ямар ч байсан энэ хариу чинь ч бас сэтгэгдэл төрүүлж чадсан шүү.

Эрхцас, эгээ нь тун чиг гунигтай бна даа

Болорсарнай, баярлалаа

Уран, арга билгийг хослуулж байж л зохицолоо олдог орчлон доо уг нь. Яах аргагүй үнэн үг бна

Тодоо, маш их баярлалаа. Сэтгэл жаахан ч гэсэн сэргэлээ, та нарын хариу үгсэд
46. khatan (зочин) | 2011-10-28 11:07:52
woow. bi gunj bsnaa odoo hatan bolson uchir ni 2 huutei. gaihmaar sain bichjee. bayarlalaa. olon emegtei unshaasai gesendee buh nzuuddaa linkiig yawuullaa.
47. miish_dream | 2011-10-30 22:49:39
таны блогт орж ирэлгүй зөндөө уджээ. гэхдээ энэ захидлыг бол уншсаншүү. та гайхалтай гоё бичдэг ухаалаг уужимхан хэвээрээ блогийг амьдралыг өөрийнхөөрөө гэрэлтүүлсээр байгаа хэвээрээ л байна зөндөө их амжилт хүсье..
48. Диваажингийн хоригдол (зочин) | 2011-10-31 12:46:16
Хатан, удахгүй дархан бэр болоорой

Миш дрийм сайн уу? Харин орж ирэлгүй их удсан бна. Би байж л бна даа.
49. toopy (зочин) | 2011-11-05 04:36:26
neg l udur bas iim setgeltei iim ug heleh geed suuj baina baih daa ... Aashtai hadam eejuud huuhedee denduu hairtaidaa bas tiim boldog baih daa gej boddog bolson bailee shde
50. zulaa (зочин) | 2012-04-25 12:24:16
ymar shan zahidal vee.nohroo,huugee, hadmiigaa, eejiigee bugdiig ni gereltuulj dulaatsuulmaar tiim ih erch huchiig avlaa.shan ym unshih shan shuu.tand bayrlalaa amidraliig mini uhaalag ugseer bayjuulj zurhiig mini hairaar duurgej bodold mini gerel tsatsruulj bgaad mash ih bayrlalaa.bertei boloh ter tsag hol bndaa kkkk.ter boltol huudee,ohindoo hamgiin sn eej ni bj mash ih tsagiig hamtdaa ongruulnee.zovhon miniih l bh ter tsag hugatsaag az jargaltai shan dursanjtai ongruulhiin tuld eej ni buhnee zoriulnaa.hehehe ingeed bicheed bval bicheel bmaar bn.huugee,ohinoo hund ogoh ter tsagt bi yah bol chadah bolvuu.ineedteich ym shig gunigtaich ym shig......ger buldee bi buhnees iluu hairtai.hadam eejdee bayrlalaa uul shig shan huugee nadad ogch eruuluu hairalsand bayrlalaa.bas tand dahin barlalaa.
Тоопи андын амрыг эрье. Энд таарсангүй их уджээ.

Зулаад баярлалаа, тэр үед энэ захиаг эргэн нэг саах биз ээ.
санах
53. Ээнжаа (зочин) | 2012-08-16 20:58:49
Ирээдүйн хадам ээж маань яг ингэж боддог байх. Захиасыг нь заавал биелүүлнэ гэж бодлоо. Энийг уншсан эмэгтэй хүн болгон над шиг бодож байгаа байх гэж бодож байна. Та бол гайхалтай эмэгтэй юм. Эхийн сэтгэл гэж агуу юмаа. Баярлалаа. Амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.